Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын лабраторит агаар, орчны бохирдлыг хэмжих, хянах түүнд байгаа хүнд металыг илрүүлэх зориулалт бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, мөн дулаан алдагдлыг хэмжих зориулалт бүхий багаж хэрэгсэл зэрэг нийт 258 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.