У.Хүрэлсүх; Дурсамж. Миний хамгийн анх хийж үзсэн хоол бол котлет байсан юм. Тэр үед би гуравдугаар ангийн сурагч байлаа. Эмээгээсээ асуусны дагуу хийсэн боловч ихэнх нь түлэгдэж зарим нь хайруулын тавганд наалдсан нүүрс болж билээ. Гэхдээ амт бол давгүй шүү.
Ингэж би ээжийгээ Мартын 8-наар анх баярлуулсан юм. Ээж маань “Миний хүү хоол хийсэн байна ш дээ” гээд инээмсэглэж түлэнхий ч гэсэн амтархан идэж байсан тэр дүр зургийг мартдаггүй. Энэ тухай ээж минь олон ч жил ярьсан даа.
Одоо миний ижий, эмээ аль аль нь бурханы оронд бий. Ижийгээ, эмээгээ баярлуулж яваарай гэж дүү нартаа захихыг хүслээ. Эмэгтэй хүн энэ хорвоо дээр ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрдөг гэж сайхан үг бий...
Нийт эмэгтэйчүүд эхчүүддээ Мартын 8-ны мэндийг хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
(Миний эмээгийн төрсөн дүү, 87 настай Пунсал эмээ маань)