Э.Цэрэн: Хүүг минь битгий шүүцгээ хүмүүсээ!
Би хүүгээ орхиж яваагүй юм. Би хүүгийнхээ сайн сайхныг ярих тусам чөтгөрлөг нэгний атаархлыг сэдрээж байх шиг. Дурсах дурсамжгүй нэгэнд энэ зурагнууд ч хорслын галыг сэдрээх биз.
Нямка гурван наснаасаа ээжтэйгээ гадаад, дотоодоор аялсан юмаа. Би хүүгээ Миний бурхан гэж дууддаг байлаа. Тэр багадаа Бурхан гэдэг үгийг хүүхэд гэж ойлгосон байсан. Би хөрөнгө цуглуулахаасаа илүү хүүгийнхээ болон өөрийнхөө нүдийг нээж байна гэж итгэж тэнэж явсан. 1993 онд Монголчуудын амьдралд аялах гэдэг үг ч хэрэглэгддэггүй байсан үе. Бид 1995 оноос жил бүр гадагшаа нэг орныг сонгож аялдаг байв. Хонг Конг Британы мэдэлд байхад бид зочилж байв. Надад зурагнуудаас өөр юу ч үлдсэнгүй. Миний хүү Монголд байхгүй ганц мэргэжил Финлянд улсад эзэмшсэн. Тэр нь онгон зэрлэг байгальд хоол ундгүй ч амьдрах ухаан. Онцгой хүнд нөхцөл сибирийн ой, сахарын цөл, арктикийн бүсэд хүн аварч чадах тийм мэргэжил!
Тиймээс бүх ургамал байгалийг таньсан хүн. Юу идвэл амь зогоох, ямар ургамал идвэл хортох зэрэг маш шинжлэх ухаанч байгалийн танин мэдэхүйг суралцсан ховор мэргэжилтэй хүн. Нямка анхан шатны тусламж үзүүлэх буюу Ерөнхий эмчээс дутахгүй мэргэжилтэй ба Непал улсад суралцаж Олон улсын анхан шатны түргэн тусламжын сертификат авсан. Тэр унаган Голланд, Англи хэлтэй. Франц, Герман нэлээн сайн. Газар зүйн өндөр мэдлэгтэй. Усанд сэлэлтийн өндөр зэрэгтэй, Голландын өсвөр насны Каратегийн аварга болж байсан хүү. Маш өрөвч, ганцаардмал хүү. Бүр багаасаа амьтдад их хайртай, ганцаардсан нэгнийг өмөөрч хань болдог хүү байсан. Ээжийн хувьд энийг л хэлье. Өмнө нь дэлгээгүй хэдэн зураг хуваалцъя. Би хүүгээ Монголд авчирсандаа хааяа харамсдагаа нуухгүй ээ. Миний амьдралд орж үзээгүй хүмүүс шүүн хэлэлцэх хэрэггүй ээ.