ГУРВАН ЯАМ АНХ УДАА НЭГДСЭН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТТАЙГААР ГАДААД СУРТАЛЧИЛГААНД АНХААРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монголыг дэлхий дахинаа таниулан сурталчлах ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран хийхээр болж, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн амралтын энэ өдөр гурван сайд холбогдох албан тушаалтнуудын хамтаар уулзалт зохион байгууллаа.

Жил бүр холбогдох яамдууд гадаадын олон оронд Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн, уулзалт арга хэмжээ зохион байгуулдаг ч нэгдсэн бодлогоор өнөөдрийнх шиг хандаж байсан удаагүй. Нөгөөтэйгүүр, 5 сарын 1-нд хилээ нээж, 7 сард хөшигийн хөндийн үйл ажиллагааг нээнэ. Тиймээс БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Соёлын яам цаашид тусгаар Монгол Улс, бусдаас ялгарах, нэгдсэн сурталчилгааны богино, дунд урт хугацааны стратeги төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Цаашид бид цахим технологи, нийгмийн сүлжээ, хиймэл оюун ухааны давуу талыг ашиглаж, зөв, үр дүнтэй сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаануудыг нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Монгол Улсын аялал жуулчлалын хувьд нүүдлийн аж ахуй, уламжлалт соёл, түүх нь олон улсын зах зээлд өрсөлдөх гол ялгарал, давуу талыг бий болгодог. Энэ ч утгаараа Монгол наадмыг үзэх гэж жил бүрийн 7 дугаар сард 100 гаруй мянган жуулчид Монгол Улсад аялдаг, мөн нүүдлийн соёл, ахуйг сурталчлах, өвлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгждүүлэх чиглэлээр Бүргэдийн баяр, Түмэн тэмээний баяр, эсгийн баяр зэрэг 40 гаруй арга хэмжээг манай яамнаас зохион байгуулж байна. Цаашид эдгээр арга хэмжээний менежтентийг сайжруулах, цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр Соёлын яамтай нягт хамтран ажиллах саналтай байна. Өнөөдрийн хурал бидний нэг ойлголттой, нэг зорилготой хамтын ажиллагааг бий болгоход чухал үр дүнг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ

Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилт тавьж, энэ хүрээнд 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр болов. Энэ хүрээнд БОАЖЯ-наас тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж тухайн аймгийн дэд бүтцийг сайжруулах, нутгийн иргэдийг чадвахжуулах зэрэг аялал жуулачлалын урсгалыг татах томоохон бүтээн байгуулалтыг хийхээс гадна аялал жуучлалын сургалтын төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд анх удаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбартаа хийж байна.

Түүнчлэн БОАЖЯ-наас Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, бизнесүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд  олон улсын хэмжээний урлаг, соёл, спорт, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг жуулчны идэвхгүй улирал буюу жил бүрийн 9 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Гадаад сурталчилгааны цахим платформ, шинэлэг контент баяжуулалтын ажлыг хийх, мэдээллийн төвийг ажлуулах, соёл, түүхийн хөтөч бэлтгэх, нэгдсэн гарын авлага боловсруулах гарц шийдэлийг эрэлхийлсэн олон ажил төлөвлөсөн маш ач холбогдолтой уулзалт боллоо.

 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ