Коронавирусны 63 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21 мянга 626 хүнд PCR шинжилгээ хийхэд 67 хүнээс коронавирус илэрсэн байна.

Нийт илэрсэн халдварын 62 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал бол 5 халдварын эх үүсвэрийг тодорхойлж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 63 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 4 тохиолдол нь Төв аймгийн Зуунмод хотоос илэрчээ. Нийслэлд илэрсэн тохиолдлуудыг дүүргээр задалбал, БЗД-20, СХД-4, БГД- 13, ХУД-17, СБД -5, ЧД- 4 хүн тус тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 58 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Шинэ он гарснаас хойш 1 сая 960 814 хүнд коронвирусний шинжилгээ хийлгэжээ. Улсын хэмжээнд “Ковид-19” халдвар батлагдсан тохиолдол 3228 хүн байгаа бол үүнээс 78,6 хувь буюу 2539 хүн эдгэрсэн байна.  Улаанбаатар хотод нийт халдвар батлагдсан тохиолдол 2374 байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ