Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр албан хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархаджээ.
Амиа алдсан ахмад Б.Мөнгөншагайг тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварсан гэдэг.
Энэ талаар БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байдаг.
Ж.Бадамбазар “Талийгаач зүгээр ч нэг амь үрэгдээгүй ээ, бусдыгаа хамгаалах гэж өөрөө тэгж эрсэдсэн байсан” гэдгийг талийгаачийг сүүлийн замд нь үдэх үеэр хэлсэн байдаг ажээ.