МУГЖ Т.Ариунаа: Би хэлмэгдсэн, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа гэр бүлээрээ прокурорын хууль бус үйлдлийн талаар хэвлэлийн хурал хийсэн билээ. Учир нь 2011 оноос эхлэн шалгагдаж байгаа хэргийн талаар ноцтой баримтуудыг дэлгэж “Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж “2011 оноос хойш Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор надад болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Шан Ду Шэнь гэх хүн 2014 онд Монгол Улсаас явж БНХАУ-д амьдарч байхад би энд 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног цагдан хоригдсон гэсэн юм.

Үүний дараа тэд хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өчигдөр  оройноос /2020.03.03/ суулт хийж эхэлсэн. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах гурван шаардлагыг хүргүүлсэн юм. 72 цагийн дотор шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

  • БНХАУ-ын иргэний ₮47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгах
  • Өөрт учирсан ₮25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх
  • Ёс зүйгүй прокуроруудыг шалга, хариуцлага тооцох
МУГЖ, дуучин Т.Ариунаа

 “2011 оноос хойш өнөөдрийн хүртэл миний хань нийт таван удаа 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, хэлмэгдэж, эрүү шүүлтэд орж, залхаан цээрлүүлэлтийг биеэрээ амсаж яваа хүн.

Энэ хэлмэгдүүлэлтэд гэр бүл үр хүүхдүүд минь яаж сэтгэл санааны дарамтад орж, шаналал зовлон цөхрөл бүхнийг яаж хамтдаа туулж зовдог вэ гэдгийг, ойлгож, мэдэрч, туулж яваа хүмүүс мэддэг.

Би хэлмэгдсэн, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Хонгилын прокуроруудын үйлдлийг таслан зогсооцгооё” гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ