Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 44 хүнээс коронавирус илэрчээ.
Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3076-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2557 болж байна.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, орон нутгийн 7, Улаанбаатар хотын 11 лабораторид 19 507 хүнд шинжилгээ хийсэн байна.