Д.Зөөлөн-Сий; Сайн байцгаана уу?
Хүмүүс ээ! Амьдралд зөндөө л асуудал байдаг. Надад битгий санаа зовоо би чинь хар багаасаа л хатуужсан хэр баргийн юманд гундахаа байсан хүчирхэг охин шүү дээ.
Би Ананда эгч дээ хайртай. Яагаад гэвэл тэр миний хамгаас хайртай дүү нарыг минь төрүүлж өгсөн хүндэт хүн.
Харин аав минь бол миний баатар.
Энэ хорвоо дээрх хамгийн хайртай хүн минь юм шүү дээ. Зөөсийгөө үнсгэлжин шиг амьдруулахгүйн тулд өөрийгөө золиослож байгааг би л мэднэ шүү дээ!
Хэн ч байсан миний аавыг муулах эрх байхгүй! Та нар бүх үнэнийг мэдэхгүй байж аав руу минь дайрхыг би зөвшөөрөхгүй! Өнөөдөр энэ social ертөнцөд яваад байгаа худал мэдээллүүд, аавыг минь муулж байгаа өөдгүй хүмүүс намайг том болно гэдгийг мартаа юу даа? Би аавыгаа хэзээ ч ганцаардуулахгүй ээ! Бид 2-ын амь нэг юу ч болсон хаашаа ч явсан би аавтайгаа хамт үүнийг л ойлго бусад нь бол зүгээр л амьдрал шүү дээ. Би улам хүчирхэг мундаг хүн, сайн ээж болно сайхан хайрыг үлдээнэ. THIS IS LIFE хүн бүхэнд ийм зүйл тохиолдож л байгаа хэлдэггүй л болохоос... Би азтай охин шүү.