Өнгөрсөн шөнө Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсанд гэр бүлийнхээ маргааныг олон нийтэд дэлгэсэн билээ. Олны танил хайрлаж хүндэлдэг үзэгчид нь тэдний шууд лайвыг үзээд сэтгэл дундуурхан байгаагаа сэтгэгдэл хэсэгт үлдээж байсан юм.
Тэрээр цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
‘Өглөөний мэнд хайртай ах дүүс минь.
Та бүхний минь юу санасан бүхэн сэтгэгчилэн бүтэж сайн сайхан амьдрах болтугай. Бидний төлөө санаа тавьж амар амгалан амьдралыг ерөөж байдаг сайхан сэтгэлтэй хүн бүрийн төлөө хайраа дэвсэж ажил хөдөлмөрт нь амжилт бүхнийг хүсье ээ.
Хайртай үр хүүхдүүдтэйгээ хорвоог дүүргэж амьдарна аа Дээгий нь. Хаана аз жаргал баяр баясгалан байна тэнд инээд хөөр жинхэнэ гоё амьдрал оршин байдаг билээ. Үнэнгээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ ээ гэж Дээгий нь хонь шиг номхон загас шиг дуугай амьдраад сурчихсан хүн биш. Хэнд ч тийм дураар дээрэлхүүлээд явж байдаг эцэг тэнгэр байж чадахгүй шударга зарчимтай аавын хүү билээ.
Амьдралыг хүмүүс янз бүрээр л харж төсөөлдөг байх. Аргагүй шүү дээ та бид чинь хорвоод ганцхан хувь л бүтээгдсэн оюун ухаан. Тийм болохоор амь биеэ маш сайн хайрлаж эрүүл энх зөв амьдралыг алхам тутамдаа тунгааж өөртөө үнэнч өрөөлд тустай нийгэмдээ үр бүтээлтэй мөрөө үлдээх нь хамгаас чухал.
Дасгалаа битгий таслаарай өөртөө үнэнч байгаарай. Өөрийгөө хайрлаж чадсан хүн л өрөөлийг хайрладаг юм шүү дээ чин сэтгэлээсээ. Бидэнд бүү санаа зов хангалттай их ачааг үүрч яваа амьдралд минь хушуугаа биш хуруугаа дүрдэг бол ч сайхан даа. Хэзээд Дээгий нь энэ аз жаргалтай зурагнууд шигээ л амьдрах болно.’ хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.