Жүжигчин Ж.Амарзаяа Төрийн дээд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ

Ж.Амарзаяагийн хувьд нэрт удирдаач УГЗ Ч.Жамсранжавын охин тэрээр багаасаа балетаар хичээллэж байжээ. Гэвч урлагийн хүн болоход аав нь нэлээд эсэргүүцэж байсан бөгөөд цэст нь Киевийг зорьж, жүжигчнээр суралцан төгссөн гэдэг.

Түүнийг “G энтертайнмент”-ын Д.Ганболдын эхнэр, Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гэхээс илүү яг одоо бол “37-р Точка” киноны Долгор гэж танилцуулбал олон хүний ой тойнд хурдан буух болов уу.

Хангалуун амьдралтай ч хайргүй хүнтэйгээ насыг барж, хайр халамжгүй хатуу яхир нөхрийн сүүдэрт гундаж шаналан зовж, хайртай үрээ алдсан эхийн дүрийг ёстой л нэг ёг хийтэл мэдрүүлсэн жүжигчин бол Ж.Амарзаяа билээ. Урлагийн тогоонд арын албанд олон жил ажилласан тэрээр өнөөдөр Төрийн дээд "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ.

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ