MОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.МОДИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа.

Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна.

Гүнээ хүндэтгэсэн, ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ Улаанбаатар хот
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ