Э.Цэцэгсайхан; 11 настай хүү НЗДТГ-ын дэргэдэх хүүхэд хамгааллын байранд 15, 16 настай хөвгүүдэд удаа дараа хүчирхийлүүлсэн

Э.Цэцэгсайхан; 11 настай хүү НЗДТГ-ын дэргэдэх хүүхэд хамгааллын байранд 15, 16 настай хөвгүүдэд удаа дараа хүчирхийлүүлж байсанд хариуцлага хүлээх хүн алга!!!

  • Та бүхэн ямар учраас  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт шаардлага хүргүүлж байна вэ? 11 настай хүү НЗДТГ-ын дэргэдэх хүүхэд хамгааллын байранд 15, 16 настай хөвгүүдэд удаа дараа хүчирхийлүүлж байсан гэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

"Хүчирхийллийн эсрэг НЭГД" аяныг Зохион байгуулагч Э.Цэцэгсайхан; Энэ хэргийн талаар өнгөрсөн оны 12-р сарын 10-нд Erennews.mn мэдээллэсэн байдаг юм. Дараа нь 1-р сарын 12-нд энэ талаар бас сурвалжилга хийж явуулсан. Гэтэл одоогийн байдлаар ямар нэгэн дарга нь хариуцлага хүлээсэн юмуу, юу хийж байгаа талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцдэг ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага энэ мэдээллийн талаар хараад сэрт хийсэн.

Гэхдээ бид нар энэ талаар хоёр сарын хугацаанд ажигласан ямар нэгэн үйл явц болох боловуу! гэж бодтол өнөөдрийг хүртэл хугацаанд тодорхой нэгэн мэдээлэл байхгүй байсан учраас бид “Хүчирхийллийн эсрэг НЭГД” аяныхаа хүрээнд шаардлага хүргүүлье! гэсэн шийдвэр гаргаад бид өнөөдөр ирчихээд байна.

 Гол нь төрийн хамгаалалтын байранд хүүхэд өөрөө хамгаалуулах гэж ирсэн байдаг.

-Гэтэл эсрэгээрээ хүчирхийлэлд өртсөн байгаа гэдэг бол тухайн байгууллаэга үнэхээр ажлаа хийж чадаж байна уу?

-Тэр хүүхэд хамгааллын стандартууд тэнд мөрдөгдөж байна уу?

Мэргэжилийн сэтгэл зүйчид нь ажиллаж байна уу?

Тэрийг нь яг хэн хаана гарж байгаа юм бэ? гэдэг асуудал бол давхар хөндөгдөж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ аяныхаа хүрээнд хоёр зүйлийг Хотын захирагчид хүргүүлж байна.

Нэгдүгээрт: Энэ хэрэг гарсан хамгааллын төвийн удирдлага болох н.Бат-Оршихд хариуцлага хүлээлгэж ажлаас нь яаралтай чөлөөлөөч ээ!

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд хамгаалахын түр байрууд, нэг цэгийн үйлчилгээнүүд,  асрамж халамжын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийтдээ 50 орчим байгууллагууд байна. Энэ бүх байгууллагууд дээр шалгалт оруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх шаардалагтай гэж бид үзэж байна. Ер нь бол энэ халамж асрамжын төвүүдэд байдаг хүүхдүүдэд эрх нь зөрчигдөж байгаа талаар маш их гомдол явдаг.

Гэхдээ бол тэр нь хаана очоод замхардаг вэ? гэхээр тэгэсхийгээл орхигддог. Жишээ нь: Тусгай цогцолборын байранд нэг охин жирэмсэн болсон гэсэн мэдээлэл бий. Нууцаар абортонд оруулсан гэсэн асуудал хүртэл яригдаж байгаа юм байна лээ. Гэхдээ тэрийг бол шууд үнэн гэж хэлж чадахгүй! Тийм мэдээллүүд явж байгаа юм. Мөн зарим хамгааллын байрны багш нар хүүхдүүдийг камергүй өрөөнд оруулж зоддог гэсэн асуудал ярьж байна. Хүүхдүүдийн нөхцөл байдал тэнд хүнд байна уу даа! гэсэн бодолтой байгаа учраас бид нар энийг шалгах ёстой гэсэн байр сууртай байгаа юм аа.

  • 11 настай хүүгийн хувьд зургаан сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд автаад байсан байна шүү дээ? Тэгэхээр одоо энэ хүү ямар хамгаалалтанд байгаа вэ?

Бид нарын авсан мэдээллээр хүүхэд нөгөө хүүхдүүдээсээ  тусгаарлагдсан байгаа гэсэн. Эхний ээлжинд тэр хамгааллын байрны тухай бол тодорхой мэдээлэл өгч болохгүй. Юутай ч энэ асуудлыг хайнга хандаад байгаа учраас бид нар өөрийн эрхгүй энэ асуудлыг дахиж сөхөж ярихаас өөр аргагүй. Хоёр сарын хугацаанд бид нар хангалттай харлаа гэсэн байдлаар мэдээллэж байгаа юм. Мэдээж бид нар нийгэмд мэдээллийг олон нийтийн сэтгэл зүй бүх зүйлийг харж бодож яригддаг ч гэсэн үнхээр тэр асуудлыг нуун дарагдуулах ч юм уу, хүүхэд тэрнээс болоод хохироод насан туршдаа энэ эмзэг асуудалтай тулгарсан, сэтгэл эмзэглэсэн байгаа учраас энэ асуудалыг хөндөж байгаа юм.

  • Энэ хүү өөрөө хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа мэдэгдсэн байдаг юм уу? Ер нь яаж энэ хэрэг илэрсэн юм бэ?

Би энэ талаар нарийн тодорхой хэлж болохгүй. Нууцлагдсан байдаг.

Тийм учраас энэ талаар анхаарал хандуулж мэдээлэл өгөөч ээ! Гэсэн утгатай албан бичгийг хүргүүлж байгаа юм.

Хүүхдийн эрхийн Р.Булгамаа өмгөөлөгч энэ хэргийг өмгөөлж байгаа юм. Бид шаардлагын хариуг ажлын тав хоногт багтааж бидэнд ирүүлэх хүсэлт гаргасан.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ