БНХАУ-ААС КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВАВ

Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус 150 мян/хүн тун вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс Монгол Улсад цар тахал дэгдсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хандивласаар ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаа вакцин илгээж буй нь цар тахлын эсрэг хийж буй бидний тэмцлийг богино хугацаанд илүү үр дүнд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ