УИХ-ын тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгожээ.
ХОРЬДОЛ САРЬДАГЫН НУРУУ-  1997 онд УИХ-ын тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгожээ.
Хөвсгөл нуурын баруун өмнөд, Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад км сунаж тогтсон уул нуруу бол Хорьдол Сарьдагийн нуруу юм. Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс 2500-аад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Эдгээрээс хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм.
Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана.
Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг. Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай.
Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг.
Гэрэл зургийг: Bayar Balgantseren
Эх сурвалж: touristinfocenter
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ