ТАНЫ ЭЛЭГ ӨВЧИЛСӨН БАЙНА УУ
1. Гэдэсний дээд хэсгээр өвдөх, хүнд оргих Хэрвээ та хэт их өөх тостой хоол хүнс хэрэглэдэг бол энэ нь таны элгийг томроход хүргэж болно. Үр дүн нь цээжний хэсэгт болон гэдэсний дээд хэсэгт даралт ихсэж өвдөлт зовиур бий болно. Мөн хийгээр дүүрсэн ходоод гэдэс нь таны элэг хорт бодисоор дүүрч байгаагийн нэг илрэл байж болох юм.
2. Дотор муухайрах
Дотор муухайрах нь таны элгэнд ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэх бас нэг шинж байж болно. Өөх тос ихтэй хүнс хэрэглэсний дараа таны гэдэс дотор хүндрэх, дотор муухайрч огих, суулгах зэрэг шинж илэрч болох ба үүнийг анхаарах хэрэгтэй.
3. Арьс мэдрэг болох, нүдний цагаан шарлах Таны элэг хорт бодисоор дүүрч байгаа бол таны арьсанд янз бүрийн загатнаа, тууралт зэрэг шинж тэмдэг бий болно. Үүнийг хүмүүс харшил хэмээн андуурч, харшлын эмээр биеэ улам бүр дордуулдаг. Нүдний цагаан ч шарлаж болно. Энэ нь цусан дахь билибурины хэмжээ хэт их болж элэг түүнийг нь шүүж аюулгүй нэгдэл болгож чадахгүй байгаатай холбоотой юм.
4. Ядрах, бие сулрах
Элэгний ямар нэг асуудал бий болсон хүн ядарч, хоолны дуршилгүй болдог. Энэ шинж тэмдэг байнгын болсон, ямар нэг хүнд хүчир ажлын ядаргаанаас болоогүй бол элэг асуудалтай болсон байх магадлалтай тул эмчид хандаарай.
5. Халуурах
Элэгтэй холбоотой хямралын үед зарим хүний гэдэс өвдөж, маш их ядардаг. Хэрвээ танд ийм шинж тэмдэг бий болбол өөрийн биеийн халууныг анзаарах хэрэгтэй. Хэрвээ халуун нэмэгдсэн бол таны элэг үрэвсэж, халдвар авсан байх магадлалтай юм шүү.
6. Булчин өвдөх
Таны булчин, үе мөч байнга өвддөг, арьсан дээр янз бүрийн хөхрөлт үүсэж, хөл хавантаж байвал таны элэгний үйл ажиллагаа доголдож байгаагийн шинж байж болно.
7. Шээсний болон өтгөний өнгө өөрчлөгдөх
Таны шээс илүү хүнд өнгөтэй болж харин өтгөн илүү цайвар туяатай болбол элэг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэг илрэл юм шүү.
8. Арьс загатнах
Элэгний үйл ажиллагаа доголдсоноос таны арьс их загатнаж магадгүй. Хорт бодис ихээр хуримтлагдан, элэг үүргээ бүрэн биелүүлж чадахгүй үед хүний бие ийм хариу үйлдэл үзүүлдэг байна.
9. Цус гарах
Энэ нь ховор тохиолдох шинж боловч бас тоохгүй байж болохгүй шинж. Хамраас байнга цус гарах, биеийн энд тэнд ямар нэг шалтгаангүй хөхрөх зэрэг нь цус нөжрөх үйл явц доголдохоос бий болох бөгөөд энэ нь мөн л элэгтэй холбоотой байж болно. Элэг хорт бодисоор дүүрсэн янз бүрийн тохиолдолд илрэх шинж тэмдэг нь бас янз бүр байдаг.
ЭДГЭЭР ТОХИОЛДОЛД ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДААРАЙ!
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ