Ц.Ганзориг: Танхимаар хичээллэх судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна.

Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно гэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ