Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусний вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж ажилласан юм.
Монголд оруулж ирэх коронавирусний вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд өөрөө хийлгэнэ гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд улсдаа авчирсан вакцины хамгийн эхний тунг хийлгэх нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болох бөгөөд ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалсан үйл явдал гэж тэрбээр үзэж байна.