С.Мөнхчулуун; Авто машины 0001 УАР улсын дугаар дуудлага худалдаагаар 354 сая₮ хүрчихсэн явж байна гэнэ.
Анхнаасаа л ингээд дуудлага худалдаагаар зараад улсын төсөвт орлого оруулах байсан юм.
Бүр яана яана гээд байлаа, хогийн машинд зүүлгэнэ гээд байсан билүү, их шуугиж байж дуудлага худалдаа болгосон доо!
Одоо харин энэ дугаар нь тухайн худалдан авагчийн өмч болоод өөрөө захиран зарцуулах, үр хүүхэддээ өвлүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх ёстой.
Мөн дуудлага худалдаанаас олсон орлогыг 100% замын санд төвлөрүүлж, замын эвдрэл гэмтлийг засч сайжруулж байх хэрэгтэй юм.