Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр тусгаарлах байрнаас 44, тандалт шинжилгээгээр 2 хүн нийт 46 хүн коронавирусаар халдварлажээ.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” ажлын хүрээнд энэ сарын 11-нд 46 мянга, 12-нд 35 мянга, нийт 91 мянган өрхөөс шинжилгээ авахад өчигдөр 2, өнөөдөр 2 нийт 4 тохиолдол илэрсэн гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.