Өнөөдөр ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж шагналыг гардуулж байх үед нэгэн иргэн бензин асгаж өөрийгөө шатаасан хэрэг гарлаа.
Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд нас барсан байсан гэдэг мэдээлэл өгөв.