PCR шинжилгээгээр 50 тохиолдол шинээр батлагджээ

ЭМЯ-ны өчигдөр /2021.02.07/-ийн 11.00 цагийн мэдээнээс хойш ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 50 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр манай улс дахь халдварын нийт тоо  2073 болж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 12 250 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч гэртээ гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай  567 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл,  нэг нь маш хүнд , 5 нь хүнд, 77 нь хүндэвтэр, 484 нь хөнгөн оноштой байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ