Гэрийн ажиглалтад байхдаа зөрчил гаргасан жолоочийн эрхийг 14 хоногоор хязгаарлана

Улаанбаатараас Сүхбаатар чиглэлд хүнсний ачаа тээвэр хийж буй автомашины жолооч нарын мөрдөх түр журмыг баталлаа. Жолооч нар тээвэр хийж ирээд, дараагийн тээвэрт явах хүртэлх хугацаанд гэрийн ажиглалтад байх ёстой бөгөөд энэ хугацаанд ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд тээвэр хийх эрхийг нь 14 хоногоор хязгаарлахаар журамлажээ.

Жолооч нар нэг удаа ирэхдээ 3-4 байгууллагын ачааг тээвэрлэж ирдэг бөгөөд үүнийгээ дэлгүүр болгонд нь очиж буулгадаг байсныг болиулж, тусгайлан бэлтгэсэн гарашаас дэлгүүрүүдийн барааг хүлээлгэн өгөхөөр зохион байгуулжээ. Учир нь голомтот бүсээс ирсэн жолооч олон чиглэлд хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар машиныг ариутгаж халдваргүйжүүлэн, жолоочийг нь төрийн албан хаагчийн хяналт дор гэрт нь хүргэн, ажиглалтад авах юм.

Ингэхдээ 2 дугаар сарын 11-нийг хүртэл жолооч нарын гэрийн ажиглалтад байх хугацааг хатуу тогтоохгүй, харин дараагийн тээвэрт явах хүртлээ мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа.

Тээвэрлэлтийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах түргэвчилсэн тест, ариутгал халдавргүйжүүлэлтийн бодис болон бусад холбогдох зардлыг жолооч болоод тухайн байгууллага хариуцна.

Эх сурвалж: Мontsame.mn
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ