Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 38 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 14 283 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ.