Хөл хорио тогтоосон үед ажлын үнэмлэхээр зорчино

Хөл хорио тогтоосон үед ажлын үнэмлэхээр зорчино

  • 420 мянган айл өрхийг шинжилгээнд хамруулна
  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
  • Хүнсний үйл ажиллагаа, буяны үйл ажиллагаа, шуудан, зөвшөөрөгдсөн байгууллагын үйлчилгээ зэрэг зөвшөөрөлтэй үйл ажиллагаа хэвийн явна
  • QR код заавал уншуулж, өөрийн оршин суугаа газрынхаа хил хязгаарт хэрэгцээний бүтээгдэхүүнээ худалдаж авна
  • Нийтийн тээврээр үйлчлэхгүй
  • Хөл хорионы үеэр зайлшгүй ажиллах албан хаагчид замын хөдөлгөөнд оролцоно
  •  "САР ШИНИЙН БАРИЛДААН БОЛОХГҮЙ"

    Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

    -420 мянган өрхөөс шинжилгээ авах тооцоолол хэр бодитой вэ?

    Эрүүл мэндийн сайд В.Энхболд:

    -PCR шинжилгээг зургаан төвд, дөрвөн эмнэлэгт авч байна. Нийслэлд хөл хорио тогтоохтой холбогдуулан хөдөө орон нутгийн лабораториудыг нааш нь татаж байна.

    -Өмнө олгосон QR кодоор зорчих уу эсвэл ажлын үнэмлэхээрээ зорчих уу?

    Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:

    -Ажлын газрын үнэмлэх зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцоно. Сум орон нутагт хатуу хөл хорио байхгүй. Харин цагаан сарын баяраа нийтийг хамарч хийхгүй байна.

    -Сар шинийн баяраар бөхийн барилдаан явагдах уу?

    Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:

    -Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна.

    -Ирэх 11-ний өдөр хөл хорио тогтоох хүртэл зах худалдааны төвүүд дээр халдвар тархах эрсдэл байна. Энийг тооцсон уу?

    Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:

    -Эрсдэл өндөр байгаа. Тийм учраас бид цаг алдалгүй шийдвэр гаргахыг хүссэн. Цагаан сарын баяраар айл хэснэ гэсэн ойлголт байхгүй. Ард иргэд маань асуудал үүсгэхгүй тэмдэглэх байх. Бага хөдөлгөөнд оролцох тусам эрсдэл багасна.

    -Хөл хорионы үеэр уул уурхайн ажилчдын ээлжийг яаж зохицуулах вэ?

    Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:

    -Уул уурхайн яамны саналаар сар шинийн өдрүүдээс өмнө ээлж солих ажлыг хийж байгаа. Одоо үлдсэн хоногуудад ээлж солилцох асуудлуудыг зохицуулна. 900 гаруй нүүрс тээврийн машин өдөрт хилээр зорчиж байгаа гэсэн. Хөл хорионы үеэр энэ тоо буурахгүй хэвийн үргэлжилнэ. Дан ганц нүүрс гэлтгүй бараа, бүтээгдэхүүний тээвэр явж байгаа.

    -Цаг аваагүй хүмүүс олноороо шинжилгээний цэгийн гадаа зогсож байна. Энэ тал дээр өөр зохицуулалт байна уу?

    Эрүүл мэндийн сайд В.Энхболд:

    -Энэ асуудал дээр зохицуулалт хийж байгаа.

    -Токио Инн дээр халдвар тархсан асуудал дээр хэн хариуцлага үүрэх вэ? Өнөөдөр гэхэд “Монгол шир” ХК дээр халдвар тархлаа.

    Эрүүл мэндийн сайд В.Энхболд:

    -Токио Инн дээр халдвар тархсан гэдэг бол ташаа мэдээ. “Монгол шир” ХК-ээс ойрын хавьтал 76 хүнээс давтан шинжилгээ авахад 18-аас нь халдвар илэрсэн.

    "ГАДААДААС ИРГЭДЭЭ ТАТАХ АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ"

    -Гадаадаас иргэдээ хэвийн татаж авах уу?

    Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:

    -Ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явна. Шинжилгээ авах, тусгаарлалтын ажил хэвийн явагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс хүсэлтээ ирүүлж байгаа. Эрэмбэ дараагаар нь хүүхэд хөгшчүүд гээд татаж байна. Одоогийн хувиар хүчинтэй байгаа. Гол нь иргэд маань байгаа газартаа шинжилгээ өгөх хэрэгтэй. Ирсэн хойно дахиад өгнө.

    Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:

    -" Зайлшгүй ажиллах 10 төрлийн байгууллагын ажилчидтай гэртээ байх ёстой иргэд хамт нийтийн тээврээр зорчоод байна. Арга тактик дээр эрс өөрчлөлт хийсэн. Нийслэлийн өрх тус бүрийн нэг иргэнээс шинжилгээ авна. Шинжилгээ өгөөд цагийн дараа халдвар авах эрсдэл байгаа учир гэртээ байгаарай. Хэдий зөвшөөрөгдсөн салбарын ажилчин ч гэсэн шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Хэвийн амьдралдаа буцаад оръё гэвэл энэ 12 өдрийн хөл хорио зөв шийдвэр гэж эрдэмтэд үзэж байна. УОК-ийн саналыг Монгол Улсын Засгийн газар албажуулж, тодорхой болгоно" гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ