Хангайн нурууны байгалийн цогцолборт газар нь Архангай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн 3 аймгийн 11 сумтай давхцан орших бөгөөд тус хамгаалалтын захиргаанаас 6 сумын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ховор, нэн ховор амьтдад биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр 200 боодол өвс, 2,5 тонн хужирыг байгаль хамгаалагчдад хүргүүллээ.