УОК-ын шийдвэрийн дагуу, энэ сард дөрвөн удаагийн тусгай нислэг үйлдэж, Сөүл, Токио, Истанбулаас 840 иргэнээ татан авна.
Тодруулбал, энэ сарын 3-нд Сөүл-Улаанбаатар, 10-нд Токио-Улаанбаатар, 24-нд Истанбул-Улаанбаатар, 26-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тус тус нислэг үйлдэх юм.
Хамгийн эхэнд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болоод эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчрахаар болжээ.
Mөн энэ сарын 24-нд үйлдэх Истанбул болон энэ сарын 26-нд үйлдэх Сөүлийн чиглэлийн нислэгээр, тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулахаар болсныг өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.