Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.