Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 15-р хорооны Хяналтын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тус хорооны Жаргалантын дугаар тоотод оршин суух айлд гал гарч буйг гаднаас нь харж мэдэн хаалгыг эвдлэн орж дотор байсан 2 том, мөн 2 хүүхдийн амь насыг нь аварсан байна.Мөн гал унтраах байгууллагад галын дуудлага өгч, гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авч ажиллажээ.