Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч нар 1 настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосон мөнгийг мэс хүргэлгүй амжилттай авчээ.
Рентген харалтын хяналтаар хөнөөл багатай арга буюу мэсгүйгээр амаар нь буцаан гаргасан бөгөөд хүүхдийн биеийн байдал сайн, хоол ундандаа орсон байна.
Дийлэнх тохиолдолд залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг ажээ.