X apartment хотхоны голомтоос 8 иргэн халдварлаад байна

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 28-нд хийсэн PCR шинжилгээгээр  18 хүнээс коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ   12 885 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Тухайлбал, “Х апартмент”, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 877 болжээ. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1203 хүнд коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1710 болжээ. Үүнээс 1 303 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 59 хүн эдгэрчээ.

Эмчлүүлж байгаа  394 хүний, 2 нь хүнд, 50 нь хүндэвтэр, 343 нь хөнгөн оноштой байгаа аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ