Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар Цэдэн-Ишийн Ганзориг улиран ажиллах болжээ. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход уг албан тушаалыг хариуцах болсон юм.
Тэгвэл улиран томилогдсоноор гурав дахь Засгийн газрынхаа хэвлэлийн албыг хариуцах болж байна.
Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан туршлагатай.