Өчигдөр /2021.01.27/ СХД-ийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд шатаж буй гэрээс Онцгой байдлын алба хаагчид 7 сартай охин, 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг аварч, хурдан хугацаанд галыг унтраасан үйл явдал болсон.
Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаар болсон бөгөөд маргааш гардуулж өгөх юм байна
Тэрээр эрүүл мэндийн асуудлаар БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.