ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 27-нд хийсэн PCR шинжилгээгээр 25 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 202 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1692 болжээ. Үүнээс 1244 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 8 хүн эдгэрчээ.
Эмчлүүлж байгаа 435 хүний, 1 нь маш хүнд, 2 нь хүнд, 44 нь хүндэвтэр, 388 нь хөнгөн оноштой байгаа аж.