Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Монголиан дендорари парк” ХХК-тай тусгай хамгаалалттай газар нутаг болох Шажинхурахын ам, Чандманий ам, Бумбатын аманд нийт 20 га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил хийлгэхээр гэрээ байгуулж мод бэлтгүүлж байгаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор тус албанд мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна.