ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтдээ 9115 хүнд PCR шинжилгээг хийхэд 9 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.
“Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байна. Тухайн үед засвар хийж байсан нийт 4 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьц эерэг гарсан. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрчээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1526 болсон байна. Үүнээс 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 20 хүн эдгэрч гэртээ гарчээ.