Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ 1 сарын 19-ны Мягмар гариг, 1 сарын 20-ны Лхагва гаригуудад авахаар шийдвэрлэлээ.
PCR шинжилгээгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авна. Автобус Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх бөгөөд иргэд 8811-3062, 8811-6849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлнэ.
Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны 3 сарын 31-ны өдөр хүртэл эргэж буцахгүй.
Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхааруулж байна.
Завхан аймгийн Шуурхай штаб