Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой бүхий талбай эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаа хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх том зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой бүхий талбай эзэлж байна.
Дээрх зорилтыг биелүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна иргэн таны оролцоо чухал гэжээ.
Бид шинээр мэндэлсэн бяцхан үрс, хурим, нөхөрлөлийн ой, тэнгэрт дэвшсэн ойр дотны хүндээ гэх мэт аливаа дурсгалт мөчүүддээ зориулан мод тарьж хэвшвэл зөвхөн ой модоо нэмээд зогсохгүй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулж чадна.
Одооноос бэлтгэлээ ханган тохиромжтой улиралд хүн бүр мод тарьж ургуулцгаая!
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ