Амьсгалын тогтолцооны өвчин 2020 онд 12 хувь буюу 5 дахин буурсан байна

Өнгөрсөн онд болон энэ оны эхээр амьсгалын замын өвчлөл 5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Нийгмийн эрүүл мэндийн интервенци буюу хөл хорио, гар угаах, амны хаалт зүүх, зай барих дэглэмийн үр дүн гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр танилцууллаа.

Амьсгалын тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 2017-2019 онд 55-66 хувь нь эмнэлэгт хэвтдэг байсан бол 2020 онд 12 хувь буюу 5 дахин буурсан байна.

Уушгины хатгаагаар мөн хугацаанд 30-38 хувь нь эмнэлэгт хэвтдэг байсан бол, 2020 онд энэ үзүүлэлт ердөө 3 хувь болж, 10 дахин багассан байна.

Түүнчлэн Засгийн газар, ЭМЯ-наас "COVID-19"-тэй зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ