Японы сүмо бөхийн холбооноос Хакүхо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан болохыг мэдэгджээ.
Японы сүмо бөхийн дээд зиндааны өндөр чансаатай бөхчүүдийн нэг болох Хакүхо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн хэмээн Японы сүмо бөхийн холбооны сайтад мэдээлжээ.
Хакүхо М.Даваажаргал мэргэжилтнүүдийн хяналтад байгаа бөгөөд Мияагино дэвжээний бөхчүүдээс мөн шинжилгээ авах юм байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр болох барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирсэн бөгөөд Японы сүмо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 28 настай сүмоч Шобуши covid-19 халдварын улмаас эрхтэн тогтолцоо нь ажиллагаагүй болж нас барсан харамсалтай явдал болсон билээ.
Хакүхо 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон билээ. Иймд Сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгсөн бөгөөд хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байв. Гэвч тэрбээр ийнхүү Covid-19-ийн халдвар авсан нь сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Одоогоор Япон улсад 249,246 тохиолдол илэрч, 3696 хүн нас бараад байна.