Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн эмнэлгээс гарснаар 1,286 тохиолдлын 878 нь эдгэрлээ

Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 23-аар нэмэгдсэн бол 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын 1,286 тохиолдлын 878 нь буюу 68.3 хувь нь эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 398 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс,

  1. Цэргийн төв эмнэлэгт-225
  2. ХӨСҮТ-153
  3. Яармагийн 300 ортой эмнэлэгт-2
  4. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-18 хүн байна.

Эмчилгээнд байгаа нийт хүний биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-262
  • Хүндэвтэр-125
  • Хүнд-9
  • Маш хүнд-2 хүн байгаа юм” гэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ