УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Ц.Оюунгэрэл өнөөдөр /2020.01.02/ цахим хуудсаараа дамжуулан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр, нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн.
Түүний АНУ-ын иргэнтэй гэрлэсэн гэж зарим иргэд цахим орчинд шүүмжилж байгаа билээ.
Иймд түүний хүү Б.Идэр-Од өөрийн твиттер хуудсандаа “Цэдэнбал дарга Орос эхнэртэй байсан. Одоо Еөк /Х.Баттулга/ Орос эхнэртэй. Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дайрахгүй шүү. Ханилаад арван зургаа долоон жил болж байгаа хүний эрхийн зүтгэлтэн хүн” хэмээн мэдэгджээ.