УОК-ИЙН ШУУРХАЙ ШТАБААС КОМЕДИАН Б.ИДЭР-ОД, ХӨТЛӨГЧ САНТИ НАРЫН ЗАЛУУСТ ХАРИУЦЛАГА ТООЦНО ГЭВ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр УОК-ын явуулж буй үйл ажиллагааг мушгин гуйвуулж, марзагнасан зургаан хүнд хариуцлага тооцож хуулийн байгууллагаар шалгуулна гэдгийг хэлэв.

Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд марзан яриа ярьдаг зургаан нөхөр найз нөхөдтэйгээ утсаар ярьж УОК-ийн нэр бариад мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашиглаад хоорондоо марзагнасан яриаг олон нийтийн сүлжээнд тавьсан байна. УОК-оос эдгээр нөхдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.

Тоглоом тоотой нь дээр! Улс орноороо халдварт өвчинтэй тэмцэх гэж нойр хоолгүй зүтгэж байхад хэсэг нөхдүүд ингэж марзганасан бичлэг цацагдсан. Цаашид бусад хүмүүст ч гэсэн ялгаагүй халдварт өвчин гарсан гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон хүний хүч хөдөлмөрийг буруугаар эргүүлж, мушгин гуйвуулах юм бол хариуцлага тооцно.

Тэр зургаан нөхөр амны хаалтгүй суучихаад, инээж хөхрөөд их сонин үйлдэл гаргаж байна лээ. Шалгуулна аа. Дэг журамтай байж байж энэ өвчний ард гарна гэдгийг УОК-ын шуурхай штабаас сануулж байна" гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ