ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн
хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.12.29-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) юм.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1583 дуудлага ирснээс 629 нь яаралтай тусламж, 954 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1695 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1969 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 29 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 146мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 172 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!