"Тэнүү-Огоо" ХХК-д ажилладаг нэг хүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тус компанид ажилладаг нэг хүнээс эхний түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн нь үнэн, яг батлагдаагүй PCR-аар шинжлүүлсэн хариу өнөөдөр гарна гэв. Тухайн жолооч энэ сарын 19-нд ажлаасаа чөлөө авсан байжээ. Тэрээр ажлаа хийгээгүйгээс гадна ажлынхаа ганц хоёр хүнтэй уулзсан гэв. Жолоочийн ойрын хавьтал болсон хүмүүсийг нь тусгаарлаж, ХӨСҮТ-д шинжилгээ авсан байна. Тус компанийн зүгээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал гэгдэх ажилтнуудаа бааз тус бүрт тусгаарлаад байгаа аж.