Сүүлийн жилүүдэд Монголын томоохон компани, группийн эздийн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарах болсон. Манай улсын эдийн засагт тэргүүлэгч “МТ групп”-ийн эзний бага хүү нэгэн эмэгтэйн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй байна.
Тодруулбал, МТ-ийн группийн эзэн Г-ийн бага хүү Г.Содбаяр гэгч нь Ю.Кундыз хэмээх бүсгүйг зодсон гэх мэдээлэл цахим орчинд гарчээ. Учир нь энэ талаар тухайн бүсгүй өөрийнхөө цахимд хуудсанд мэдэгдэл хийжээ. Тэрээр “Нуруу нь хүнд гэмтсэн тул одоо “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ирэх даваа гарагт мэс засалд орно” гэв.
Харин тухайн бүсгүй нуруундаа ямар шалтгааны улмаас гэмтэл авсан талаар албаны эх сурвалжууд тайлбар мэдээлэл хийгээгүй байна.