Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван хоёр гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг.
Энэ хүрээнд тус дансанд төвлөрсөн мөнгийг АНХ УДАА хөдөлгөж 2020 оны 9-11 сард Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хиийлээ. 2021-2024 онд тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх юм.
Эх сурвалж: mne.mn