2020 оны Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Жүжигчин Б.Навчаад холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Навчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилжээ.
Уг асуудлаар Х.Нямбаатар сайд, иргэн Б.Навчааг шүүхэд өгсөн байна.
Энэ талаар Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа.Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бoдлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү.Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан.Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна.Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" хэмээн нийтэлсэн байна.
Б.Навчаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.