Улсын Онцгой комиссоос “Ковид-19”-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд 2020 оны 12-р сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн онцгой комисоос санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээнэ .
Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх, зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дараах хоёр шийдлээр ашиглана. Үүнд:
QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ, мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн, зөв байдлыг шалгах, боломжийг олгодог давуу талтай юм.
Иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.