Айл өрх, ААН-үүдийн Эрчим хүч, дулаан, хогны төлбөрийг 7 сарын 1 хүртэл хугацаатай чөлөөллөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

- Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-.н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна.

Үүнд: Монгол улсын 3,3 сая иргэний амьжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг АЖЛЫН БАЙРАА хадгалахад дэмжлэг болгож БҮХ СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭЖ төр хариуцах шийдвэр гаргалаа.
ҮҮНД: 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд
Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг
Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг
Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
ААН-ын цахилгааны төлбөр – 0
ААН-ын дулааны төлбөр - 0 төгрөг
ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа.
/Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно/

- Айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртлэх хугацаанд төлбөрийг нь тэглэж байна.

Үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ гэв.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ